Today in Business
SEE OTHER BRANDS

Your business news from the world

24/7 арилжаа ба хиймэл оюун: Зах зээл унтдаггүй ч хөрөнгө оруулагчид амардаг

Глобал арилжаа” гэсэн үгтэй, гэрэлтэн тойрсон арилжааны шугамуудаар хүрээлэгдсэн дижитал дэлхий — бүс нутгуудыг холбосон 24/7 зах зээл ба хиймэл оюунд суурилсан санхүүгийн холболтын өсөлтийг бэлгэдэв. – EBC

NYSE болон Nasdaq бараг тасралтгүй арилжааны горимд шилжихийн хэрээр EBC Financial Group унтдаггүй энэ зах зээлд хөрөнгө оруулагчдыг хүлээж буй үнэ цэнийн шинэ боломж болон хэлбэлзлийг онцолж байна.

EBC Financial Group-ийн таамаглалын дагуу зах зээлд хэлбэлзэл нэмэгдэж, шинэ боломжууд үүсэхийн зэрэгцээ шуурхай мэдээллийн эрэлт өсөх төлөвтэй байна

UNITED KINGDOM, September 3, 2025 /EINPresswire.com/ -- Жижиглэнгийн хөрөнгө оруулалтын өсөлт болон хиймэл оюун (AI)-ы хурдацтай нэвтрэлт нь санхүүгийн зах зээлийг өөрчилж байна. Томоохон биржүүд 24/7 арилжаанд бэлтгэж буй энэ үед EBC Санхүүгийн Групп хэзээ ч унтдаггүй зах зээлд хөрөнгө оруулагчдыг хүлээж буй боломж ба эрсдэлийг онцолж байна.

Жижиглэнгийн эрч хүч ба үргэлжилсэн зах зээл

Өнөөдөр жижиглэнгийн хөрөнгө оруулагчид АНУ, Их Британи, Өмнөд Солонгосын өдөр тутмын арилжааны хэмжээний 20–35%-ийг бүрдүүлж байгаа бол Энэтхэгт 40%, Хятадад бүр 80%-д хүрч байна. Үүнд хариу болгон биржүүд арилжааны хүртээмжийг өргөжүүлж эхэлжээ: 2024 оны 11 дүгээр сард АНУ-ын Үнэт Цаасны Хороо (SEC) 24X National Exchange-д шөнийн арилжааг зөвшөөрсөн нь зах зээлийг тасралтгүй горимд шилжүүлэх өргөн хүрээтэй өөрчлөлтийн эхлэлийг тавьсан үйл явдал болсон юм.

2024 оны 10 дугаар сард Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж (NYSE) өөрийн NYSE Arca платформоор дамжуулан бирж дээрх шөнийн арилжааг эхлүүлэх төлөвлөгөөг зарласан АНУ-ын анхны томоохон бирж болж, өглөөний 04:00–08:00 цагийн цонхонд ноёрхлоо улам баталгаажуулсан юм. Мөн Nasdaq нь зохицуулагчид болон дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран долоо хоногт таван өдөр 24 цагийн арилжааг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд зөвшөөрөл авсан тохиолдолд 2026 оны хоёрдугаар хагасаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдсэн нь хөрөнгө оруулалтыг илүү хүртээмжтэй болгосон боловч 24/7 арилжаа нь шинэ бодит байдлыг бий болгож байна” хэмээн EBC Financial Group (UK) Ltd-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Барретт хэлэв. “Хөрөнгө оруулагчид өөрийн цагийн хуваарьт тохируулан арилжаа хийх уян хатан байдлыг олж авах боломжтой ч оргил бус цагаар хэлбэлзэл нэмэгдэх, мөн хөрвөх чадвар буурах зэрэг сорилтуудтай тулгарах болно.”

Зах зээлийн байнгын ажиглагч – Хиймэл оюун

Биржүүд арилжааны цагийг сунгаж байгаа энэ үед хиймэл оюун аль хэдийн цаг хугацааны хязгаарыг давуулан арилжааг өөрчилж эхэлсэн. Өндөр давтамжийн арилжааны алгоритмууд микросекундэд гүйлгээ хийхээс эхлээд, дэлхийн мэдээллийн урсгалыг тасралтгүй уншдаг AI-д суурилсан сэтгэл хандлагын шинжилгээ хүртэл технологи нь хөрөнгө оруулагчдад 24 цагийн мэдээний мөчлөгт тэр даруйд хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгож, уламжлалт арилжааны цагийн хэв маягийг эвдэж байна.

PwC-ийн таамагласнаар 2027 он гэхэд AI-д суурилсан платформууд бараг 6 их наяд ам.долларын хөрөнгийг удирдах боломжтой болж байна. Үүнтэй холбогдуулан Барретт тайлбарлахдаа:“AI нь хүмүүс амарч байгаа ч зах зээл зогсохгүй байхыг баталгаажуулж байна. Эрсдэл нь зөвхөн алгоритмуудын хурданд бус, тэд хамтаараа хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаад оршино. Учир нь Нью-Йоркт шөнийн цагаар гарсан нэгэн мэдээ Азид, Европт цуврал урвал үүсгэж, Уолл Стрийт нээгдэхээс өмнө зах зээл бүхэлдээ хөдөлж болзошгүй. Энэ мэт уялдаа холбоо илүү нарийн хяналт, ухаалаг хамгаалалтын арга хэмжээг зайлшгүй шаарддаг.”

Боломж ба түгшүүр зэрэгцэн орших нь

Дэмжигчдийн үзэж буйгаар арилжааны цагийг сунгаснаар хөрвөх чадвар болон үнийн үр ашиг сайжирч, ялангуяа өмнө нь тохиромжгүй цагт арилжаа хийхээс өөр аргагүй байсан олон улсын хөрөнгө оруулагчдад илүү боломж нээгдэнэ. Гэвч “dark pool” буюу хаалттай арилжаанд ил тод байдал буурах, ханшийн зөрүү (spread) тэлэх, мөн хаалтын хонхгүй тасралтгүй зах зээлийг давах ёстой хувь хүмүүсийн сэтгэлзүйн дарамт зэрэг асуудлууд хэвээр байна.

“Хүртээмж нь хөрөнгө оруулагчдад давуу тал боловч хамгаалалтгүй хүртээмж нь аюултай. Үнэ ханш хүссэн мөчид хэлбэлзэж болзошгүйг мэдэх нь жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад түгшүүр төрүүлдгийг бид үл тоож болохгүй. AI эдгээр өөрчлөлтийг хянахад туслах ч хөрөнгө оруулалтын хүний тал — итгэл, итгэмж, тэсвэр хатуужил — бүрэн хадгалагдах ёстой” хэмээн EBC Financial Group (UK) Ltd-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Барретт онцлов.

Дэлхийн зах зээлийн шинэ эрин үеийг тодорхойлох

24/7 арилжаа ба хиймэл оюуны огтлолцол нь дэлхийн санхүүгийн салбарын эргэлтийн цэгийг илтгэж байна. Тасралтгүй зах зээл нь өргөн оролцоо, мэдээллийн илүү хурдан уялдаа холбоог амлаж байгаа ч хэрэв хамгаалалтын арга хэмжээ зохих түвшинд хүрэхгүй бол гэнэтийн огцом уналт, тэгш бус хөрвөх чадвар, системийн доргилт зэрэг эрсдэлийг дагуулж болзошгүй.

“Асуулт бол 24/7 зах зээл ба хиймэл оюун дэлхийн зах зээлийн шинэ эрин үеийг тодорхойлох эсэх тухай биш — тэд зайлшгүй тодорхойлно. Жинхэнэ асуулт бол байгууллагууд, зохицуулагчид, хөрөнгө оруулагчид түүний үр дагаврыг удирдахад бэлэн эсэхэд оршиж байна. EBC-д бид ил тод байдлыг бэхжүүлэх, боловсролыг дэмжихэд тууштай ажиллаж, инноваци нь арилжааны хамт олныг доройтуулах бус харин хөгжүүлэхэд чиглэсэн байхыг зорьж байна” хэмээн Дэвид Барретт дүгнэлээ.

Санамж: Энэхүү нийтлэл EBC Financial Group (SVG) LLC-ийн ажиглалтыг тусгасан бөгөөд зөвхөн лавлагаа зориулалттай болно. Энэ нь санхүүгийн эсвэл хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш юм. CFD (Contracts for Difference) болон гадаад валютын (FX) арилжаа нь таны анхны хөрөнгө оруулалтаас ч давсан их хэмжээний алдагдал үүсгэж болзошгүй өндөр эрсдэлтэй. Арилжаа хийхийн өмнө та өөрийн санхүүгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын зорилго, мэдлэг туршлага, эрсдэлийн чадвараа нягтлан үзэж, шаардлагатай тохиолдолд бие даасан санхүүгийн зөвлөхтэй зөвлөлдөх ёстой. Энэхүү мэдээлэлд тулгуурлан гаргасан шийдвэрээс үүдэн

учирч болзошгүй аливаа хохирлын төлөө EBC Financial Group болон түүний дэлхийн нэгжүүд хариуцлага хүлээхгүй болно.

###

EBC Санхүүгийн Группийн Тухай

Лондон хотын санхүүгийн төвд үүсгэн байгуулагдсан EBC Санхүүгийн Групп хөрөнгө удирдлага, брокерийн үйлчилгээний чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Лондон, Сидней, Хонконг, Сингапур, Кайманы арлууд, Бангкок, Лимассол зэрэг дэлхийн томоохон санхүүгийн төвүүдэд салбартай тус компани хувь хүн болон байгууллагуудад валют, түүхий эд, хувьцаа, индекс зэрэг олон төрлийн санхүүгийн зах зээлд шууд нэвтрэх боломжийг олгодог.

Компанийн бүс нутгийн салбарууд харьяа улсынхаа зохицуулах байгууллагаар зохицуулагддаг бөгөөд ёс зүй, ил тод байдлыг гол зарчим болгож ажилладаг. EBC Санхүүгийн Групп (UK) Limited нь Их Британийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FCA) харьяанд, EBC Санхүүгийн Групп (Cayman) Limited нь Кайманы Арлуудын Санхүүгийн Зохицуулах Газраар (CIMA), харин Австралийн салбарууд нь Австралийн Үнэт Цаас ба Хөрөнгө Оруулалтын Комиссын (ASIC), EBC Financial (MU) Ltd Маврикийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FSC) зохицуулалтад тус тус хамаардаг.

40 гаруй жилийн туршлага бүхий санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн EBC-ийн баг Плазагийн Гэрээ, 2015 оны Швейцар франкийн хямрал, COVID-19 цар тахлын үеийн зах зээлийн савлагаа зэрэг дэлхийн томоохон эдийн засгийн мөчлөгүүдийг даван туулж ирсэн туршлагатай. Компанийн соёл нь шударга байдал, харилцан хүндлэл, хөрөнгө хамгаалалтыг нэн тэргүүнд тавьж, хөрөнгө оруулагч бүрийн харилцааг онцгой ач холбогдолтойгоор хүлээн авч, хүндэтгэлтэй ханддаг зарчимд тулгуурладаг.

EBC Санхүүгийн Групп алдарт FC Barcelona клубын Албан ёсны Гадаад Валютын Түнш байгууллага бөгөөд Ази, Латин Америк, Ойрхи Дорнод, Африк болон Номхон далайн бүс нутгуудад тусгай чиглэлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. НҮБ-ын Сан болон дэлхийн хамгийн том оролцоонд суурилсан кампанит ажил болох “United to Beat Malaria” хөтөлбөрийн түншлэлийн хүрээнд дэлхийн эрүүл мэндийн санаачлагуудад хувь нэмэр оруулж байна.

Мөн EBC Оксфордын Их Сургуулийн Эдийн Засгийн Тэнхимийн хэрэгжүүлдэг “Эдийн засагчид юу хийдэг вэ?” олон нийтэд зориулсан боловсролын цувралыг дэмжин оролцож, эдийн засгийн ойлголтыг олон нийтэд энгийн, хүртээмжтэй байдлаар хүргэж, нийгмийн тулгамдсан асуудлуудын талаарх ойлголт, хэлэлцүүлгийг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

https://www.ebc.com/

Michelle Siow
EBC Financial Group
michelle.siow@ebc.com

Legal Disclaimer:

EIN Presswire provides this news content "as is" without warranty of any kind. We do not accept any responsibility or liability for the accuracy, content, images, videos, licenses, completeness, legality, or reliability of the information contained in this article. If you have any complaints or copyright issues related to this article, kindly contact the author above.

Share us

on your social networks:
AGPs

Get the latest news on this topic.

SIGN UP FOR FREE TODAY

No Thanks

By signing to this email alert, you
agree to our Terms & Conditions